Гутранги үзлээ таягдан хаяхаар гашуун дарсны бөгпөө мултлахаар шөнийн клубын хаалгыг татлаа. Үнэ цэнэгүй бүлсон сэтгэлээ гашуун "ундаагаар" аргадахаас өөр замгүй болсон мэт. Гэвч мянган шилний бөглөө мулталлаа ч сэтгэлийн толбыг "угааж" чадахгүй нь харамсалтай. Ганцхан цаг хугацаа л анагаах шидтэй аж. Тулга текний урд сууж, шил шар айраг захиалаад орчноо ажлаа. Нүдэнд торох нэг ч бүсгүй байсангүй. Шар айрагнаас хэд балган хуучин дурсамжаа хүйтэн жихүүн салхитай хийсэн одуулахыг хүсэвч, хүслээр болсонгүй. Арай чангахан ундаанаас хүртэхийгхүсэвч, сэтгэлд нийцэх зүйл олдсонгүй. Бармен бүсгүйг дуудан хүслээ шивнэлээ. Төдөлгүй яг түүний хүссэн зөөлөн хэрнээ хатуухан Хараанаас хундагалав.Тулга энэ жил гучтай.Эр хүний хувьд, эд гялалзаж яваа нас. Аав ээжээс өвлөн үлдээсэн эд хөрөнгөтэй ч сэтгэлдээ тэр тавилгагүй байр шиг хөндий хоосон. Ажилчид, найз нөхөддөө нэр хүндтэй ч бусдаар бол хэн ч биш гэмээр, ганцаардмал. Ганцаардалтай нөхөрлүүлсэн аав, ээжээсээ хойш Гэгээнээтэй учирсан ч тэр нь намрын нэг л өдөр навчистай хамт хийсэн одсон. Гэвч түүний зөөлөн арьсны үнэрийг ямар ч ариун арцтай зүйрлэхийн аргагүй. Яг ээжийнх нь ариухан сүүний үнэр түүнийх нь цээжнээс ханхийж байсан мэт.
Saruul's
Сайхан өгүүллэг уншицгаая
Sunday, March 31, 2013
Цусан өшөө /сургамжит өгүүллэг/
Би түүнийг танина /Сургамжит өгүүллэг/
Урьдын л адил завгүй нэгэн өглөө байв. Ойролцоогоор найман цаг гучин минутанд ная орчим настай нэгэн хүн хурууны оёдлоо авахуулахаар манай эмнэлэгт орж ирэв. Тэрбээр маш их яарч байгаагаа надад хэллээ. Яг есөн цагт нэг уулзалттай гэнэ. Түүний сандарч байгаа байдлаас харахад энэ уулзалт түүнд ямархуу чухал зүйл болохыг ухааран үйлчлүүлэхийг зөвшөөрөв. Тэгээд ч эмчилгээ хамгийн багадаа нэг цаг үргэлжлэх байв. Тэгээд нарийн судалж үзсэний дараа түүний шарх сайхан эдгэснийг нь хараад боолтыг нь тайлж шинэ боолт хийлээ. Ийнхүү боолт хийж байх зуур бид хоёрын дунд яриа өрнөлөө. Ийм их яарч байхыг бодоход та өнөө өглөө ямар нэгэн эмчтэй уулзах ёстой байсан юм уу? гэж намайг асуухад: "- Үгүй ээ" гээд асрамжийн газар луу явж эхнэртэйгээ хамт өглөөний цайгаа хамт уухаар яарч байгаагаа хэллээ. Яагаад таны эхнэр тэнд байдаг билээ?
Зүрх /Сургамжит өгүүллэг/
Нэгэн нарлаг өдөр залуухан сайхан эр хотын төв талбай дээр зогсоод хавь ойрд байхгүй хамгийн сайхан зүрхтэй хэмээн бардамнаж байлаа. Түүнийг тойрон зогссон хүмүүс түүний зүрхийг үнэн голоосоо гайхан биширнэ. Үнэхээр ч зүрхэнд нь ямар ч нугалаа, шарх байхгүй гайхалтай төгс зүрх байв. Тиймдээ ч цугласан олон бүгд л хэзээ нэгтээ харж байсан зүрхнүүдээс хамгийн сайхан нь хархүүгийнх гэж дуу нэгтэй шагшилдана. Залуу ч үүгээрээ ихэд бахдан, аз жаргалд умбан гэрэлтэж байлаа.
Сургамжит өгүүллэг/ Уучлал /
Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм.
Subscribe to:
Posts (Atom)